builderall

Өөрийгөө байнга хөгжүүлээрэй. 

Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс нэг сар, нэгж жилийн дараа
яг одоо байж байгаагаараа байвал ТА үнэ цэнэгүй болно.

 
Миний бие хүний нөөцийн менежментээр 10 гаруй жил төрийн өмчит болон бизнесийн байгууллагуудад ажилласан туршлагатай. Бизнес эрхлэгч болон хүний нөөцийн мэргэжилтэн хэн бүхний хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү хуудсаа нээсэн.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол 99058132 утас руу залгаарай.

Тасралтгүй суралцъя...

 
Хүндэтгэсэн,
Түмэнхишиг овогтой Одгэрэл

Ажлын туршлага

 Ажилласан байгууллага

Соёолон Интернэшнл ХХК - Захиргаа-Хүний нөөцийн захирал
Эрдэнэс Монгол ХХК - Хүний нөөцийн хэлтсийн дарга

Голомт банк - Талент менежментийн хэлтсийн захирал
     Голомт банк - ХНМ-ийн зөвлөх
АПУ ХК - Хүний нөөц, хөгжлийн дарга     АПУ ХК - Хүний нөөцийн ахлах менежер

 Төсөл, хөтөлбөр

Амгалан Ложистик ХХК, Карьер Айд ХХК, Их Гүн Арвин Проперти ХХК, Аж Баян Хайрхан ХХК, Гарьд Мебел ХХК, Нийслэлийн Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, ЖЭТ олон улсын сургууль, Тавантолгой Төмөр Зам ХХК, Эрдэнэт Үйлдвэр ТӨХК, Наранбулаг Хан ХХК, Монос Хүнс ХХК, Ази Фарм ХХК, Meets Japan ХХК, Наран Март ХХК, Монхорус Интернэшнл ХХК, Хужирт Тур ХХК /Хан-Хужирт амралт рашаан сувиллын цогцолбор, Дулааны II цахилгаан станц ТӨХК, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК, Юниверсал Ложистик Монголиа ХХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК, Жем Интернэшнл ХХК,  Жүр ҮР ХХК

Боловсрол

 Төгссөн сургууль

Regis University, Denver, CO, USA
     Master of Science in Manegement
Багшийн их сургууль, УБ хот
Зах зээлийн колеж, УБ хот

Мэргэжил дээшлүүлсэн сургалт, хөтөлбөрүүд

Soosung Engineering & Consulting - Certificate for Capacity Building for Sustainable Development, 2022
Josh Bersin Academy, USA - Certificate for HR Consultant, 2021
PECB, Canada - Certificate for Auditor, 2020

GIZ Manager Training Programme in Dresden, Germany - Certificate for Business Adminstration, 2017
Training for Business Lecturer in Osaka, Japan - Certificate for Business lecturer, 2015
Harvard Business Publishing - Certificate for Managementor program, 2014
Applicatio Training Management Academy in Hamburg, Germany - Certificate for HRM, 2013
AOTS in Tokyo, Japan - Certificate for Labor Relation and HRM, 2011

Байгууллагын хөгжилд шууд нөлөөлдөг дараах асуудлуудад тусална.

ХУРДАЦТАЙ ХӨГЖЛИЙН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧАДВАРЛАГ ХҮНИЙГ ХЭРХЭН ТАТАХ ВЭ? 

"Хөдөлмөрийн зах зээлд чадварлаг хүний нөөцийн хомсдол ихтэй, олдохгүй байна гэж хүн болгон ярьдаг. Үнэн хэрэгтээ тийм биш, байгууллага хүний нөөцийн стратеги, бодлогоо оновчтой тодорхойлж үр дүнтэй хэрэгжүүлж чадвал чадварлаг хүн хаа сайгүй байна."

ЦАГ ҮЕТЭЙ УЯЛДУУЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН СТРАТЕГИ, БОДЛОГЫГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ?

"Байгууллага хүний нөөцийн стратеги, бодлогоо өөрийн нөхцөл байдал, асуудалд тохируулан тодорхой гаргах нь их чухал. Уян хатан менежменттэй байгууллага тогтвортой байдалд анхаарлаа төвлөрүүлдэг байгууллагатай харьцуулахад өөр хүний нөөцийн стратеги хэрэгтэй байдаг."

МӨНГӨ ХҮНИЙГ СЭДЭЛЖҮҮЛЖ ЧАДДАГ УУ?

"Цалин хөлс нь зөвхөн санхүүгийн асуудал биш давхар сэтгэл зүйн асуудал байдаг. Байгууллагын урамшууллын систем нь ажилтнуудад урам зориг өгч, ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлж чадаж байна уу? Эсрэгээрээ сөрөг үр дагаврыг авчирч байна уу?" 

ГҮЙЦЭТГЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМИЙГ ЦАГ ҮЕТЭЙ ХЭРХЭН УЯЛДУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

"Гүйцэтгэлийн үнэлгээний уламжлалт хэлбэрүүд нь цаг үе тогтвортой, бизнесийн орчин хувьсамтгай биш байхад болж байсан. Харин энэ цаг үед байгууллагууд гүйцэтгэлийн удирдлагын системийг цаг үе, нөхцөл байдалтайгаа уялдуулан сайжруулан хөгжүүлэх шаардлагатай."

ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАХ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ?

"Бизнесийн байгууллага сургалтын байгууллага биш, бид ажилтнуудыг тасралтгүй сургах албагүй гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг. Байгууллагад шаардлагатай ур чадвар, туршлагыг бий болгож байгууллагын урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд бид сургалт хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахаас өөр арга байхгүй." 

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАР, ҮНЭ ЦЭНЭ

"Хүний нөөцийн мэргэжилтний ур чадвар байгууллагын хөгжилд маш чухал юм. Хүний нөөцийн мэргэжилтний гол ажил бол өдөр тутмын гал унтраах ажил биш байдаг. Гэтэл хүний нөөцийн мэргэжилтэн нийт ажлынхаа цагийнхаа 76%-ийг өдөр тутмын буюу гал унтраах ажилд зарцуулж байна гэсэн судалгаа байна." 

ҮНЭГҮЙ хичээл и-мэйлээр хүлээн авахыг хүсвэл
бүртгүүлээд и-мэйлээ шалгаарай.

Хувь хүний болон байгууллагын хөгжлийг дэмжсэн үнэгүй хичээл 

Сарани академид ирсэн сэтгэгдлээс...

Sarani Academy | Copyright © 2020 | All Rights