Хүний нөөцийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой 30х30 хөтөлбөр
Энэ хөтөлбөрөөр хүний нөөцийн мэргэжилтнүүддээ 30 өдөрт 30 өөр хичээлийг 50,000₮ -өөр үзэх боломжийг олгодог. Уг хөтөлбөрийг тусгайлан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлаж явуулдаг.
Карьерын замаа өөрчилж байгаа хүмүүст зориулан анхан шатнаас эхлээд ажлын байранд шаардагдах ХНМ-ийн цогц мэдлэг олгоно.
Цахимаар нийт 36 хичээлийг судалж, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөхтэй 6 удаагийн 1:1 уулзалтыг хийж, 45 хоног өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж цогц мэдлэгийг авна.
Байгууллагын хүний нөөцийн стратеги, бодлого тодорхойлоход онол болон арга зүйгээр тусална. Цахимаар нийт 34 хичээлийг судалж Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөхтэй 8 удаагийн 1:1 уулзалтыг хийнэ.
Та байгууллагынхаа хүний нөөцийн стратеги, бодлогыг мэргэжлийн түвшинд байгууллагын нөхцөл байдал, онцлогт тохируулан Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөхийн зөвлөмжийн дор хийж гүйцэтгэх боломжийг олгоно.
Бизнесийн амжилтад хүний нөөцийн менежмент, хүний нөөцийн мэргэжилтний ур чадвар маш чухал байдаг.
Сургалт нь хүний нөөцийн мэргэжилтний нийтлэг нөхцөл байдал, шаардагдаж байгаа ур чадвар, тулгарч буй сорилтууд, үнэ цэнээ ямар аргаар, хэрхэн өсгөх, юун дээр төвлөрч ажиллах, ажлаа хэрхэн хөнгөвчлөх гэсэн агуулгын дагуу явагдана.
Хүний нөөцийн мэргэжилтний хамгийн чухал ур чадвар болох асуудалд дүн шинжилгээ хийх ур чадварын талаарх бүрэн мэдлэгийг олгоно.
Хүний нөөцийн шинжилгээ, түүний хүрээнд анхаарах асуудал, үр дүнтэй хийхэд нөлөөлөх тал, утга учиртай мэдээллийг хэрхэн бий болгох, мэдээллийг хэрхэн амилуулах талаар суралцана.
Бизнесийн орчин, нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Хүний нөөцийн мэргэжилтнүүд цаг үе мэдэрч байх шаардлагатай байдаг.
Энэ сургалтаар хүний нөөцийн менежментийн хөгжил болон орчин үеийн чиг хандлагын талаар тодорхой ярина.
Хүний нөөцийн менежментээр ажиллаж байгаа хүмүүст илүү мэргэшин үнэ цэнэтэй хүний нөөцийн мэргэжилтэн болгоход тусална.
Цахимаар мэргэжлийн болон суурь ур чадварын нийт 48 хичээлийг судалж, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөхтэй 12 удаагийн 1:1 цахим уулзалтыг хийж, 3 сар өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу хамтран ажиллана.
Ур чадвараа ахиулах үүднээс олон сургалт сонирхсоны эцэст Одгэрэл багшийн сургалтыг сонгосон. Ажил ихтэй үед хичээлээ хаанаас ч үзэх боломжтой, мэдлэгээ бататгаж бодит байдал дээрээ үнэлэлт дүгнэлт авч ярилцахад коучинг уулзалт нь маш их таалагдсан.
Онол болон практикын хувьд гол гол ойлголтыг богино хугацаанд сурч авсандаа маш их баяртай байна шүү. Одгэрэл багшдаа маш их баярлалаа.
А. Эрдэнэцэцэг
Хүний нөөцийн менежер, Батбайгаль ХХК
Д. Чимиддулам
Хүний нөөцийн албаны дарга, Энгис ХХК
Sarani Academy | Copyright © 2020 | All Rights